2020 оны 1-р сар ДЭЛХИЙД БОЛСОН дүр төрх хүнд байна.

Шинэ төрлийн коронавирус (nCoV) гэж юу вэ?

2020 онтой зэрэгцэн Хятад улсын Ухань хотын хүнсний захаас шалтгаан тодорхойгүй уушигны хатгалгаатай тохиолдол бүртгэгдэв. Энэ вирусийн халдвар өмнө нь бүртгэгдэж байгаагүй короновирусийн шинэ төрөл юм. Уг омгийн вирусийн төрөлд та бидний сайн мэдэх SARS, EMRS зэрэг вирус ордог. Жишээлбэл, 2002, 2003 онд SARS вирусийн халдвар Азийн улс орнуудаар тархаж 8000 гаруй хүнд халдварлаж, улмаар 774 хүнийг нас барахад хүргэсэн билээ.

Австралийн зүүн эргийн Шинэ Өмнөд Вэльс болон Квинсленд мужид их хэмжээний түймэр дэгджээ.

Орон нутгийн гал унтраах ангийн мэдээлснээр, бямба гарагт гарсан түймэрт 20 орчим барилга байшин шатжээ. 500 гаруй гал сөнөөгч түймрийг унтраахаар ажиллаж байгаа аж.

Халуун цаг агаар, агаарын чийгшил бага, ширүүн салхитай байгаагийн улмаас түймэр хурдацтай тархаж байна гэж орон нутгийн гал унтраах ангийн дарга Шейн Фицсиммонс мэдэгджээ.

Тэрээр энэ жил 41 настай байсан юм.

АНУ-ын алдарт сагсан бөмбөгийн од Коби Брайант нисдэг тэрэгний ослоор амиа алдсан харамсалтай явдал болжээ.

Нисдэг тэрэгт зорчиж явсан есөн хүн бүгд амиа алдсан бөгөөд тэдний дотор Брайантын 13 настай охин Жианна байжээ.

Украины иргэний агаарын тээврийн онгоц Иран улсын  нутаг дэвсгэрт осолдсон талаарх шуурхай мэдээллийг олон улсын агентлагууд дамжуулж байна.

180 зорчигч бүхий Бионг 737 онгоц Ираны нийслэл Тегеран хотын Имам Комейни онгоцны буудлаас лхагва гараг буюу өнөө өглөө хөөрсөн юм. Харин тус онгоц хөөрөөд удаагүй байхдаа осолдсон талаарх мэдээлэл гарч байна.  Ираны мэдээллийн агентлаг болох ИСНА гийн дамжуулснаар Украины нисэх онгоц техникийн асуудлаас болон унасан талаар онцолж байгаа юм. Бионг737-800 онгоц Тегеран хотын захын дүүрэг болох Парандын ойролцоо осолдсон мэдээлэл гарсан юм. Энэ ослын хохирогчдын талаарх тодорхой мэдээлэл одоогоор гараагүй байна.

One thought on “2020 оны 1-р сар ДЭЛХИЙД БОЛСОН дүр төрх хүнд байна.

  • 2020-01-27 at 16:40
    Permalink

    ёстой хар өдрүүд юм даа

    Reply

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Монгол хүү
Share via
Copy link
Powered by Social Snap