Худал мэдээлэл: Архангайд бүртгэгдсэн тохиолдлын нууц үе нь аль хэдийн өнгөрсөн, коронавирусын халдвар биш юм.

Коронавирусын халдвар авсан байж болзошгүй 46 настай иргэнийг Архангай аймгийн эмнэлэгт тусгаарлаад байгаа талаар бид мэдээлсэн. Тухайн иргэн нь нэгдүгээр сарын 1-3-ны өдрүүдэд Хонгконг яваад ирсэн бөгөөд өндөр халуурч, эмнэлэгт хандсан учир ийнхүү тусгаарлаад байгаа юм байна. Энэ талаар ХӨСҮТ-ийн тандалт, судалгааны албаны дарга А. Амбасэлмаагаас тодруулахад “Сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн нь үнэн. Гэхдээ тухайн иргэний хувьд өвчний нууц үе нь өнгөрөөд нэлээд хугацаа болж байна. Тиймээс коронавирус халдвар аваагүй гэсэн үг” гэсэн тайлбар өгч байна.

Гэхдээ тухайн иргэнийг аймгийн эмнэлэгт тусгаарласан хэвээр байгаа аж. 

Leave a Reply

Your email address will not be published.

Монгол хүү
Share via
Copy link
Powered by Social Snap