Л.Мөнхтүшиг: Есдүгээр сарын 28-нд Казакстан улс руу нэмэлт нислэг үйлдэнэ

-Энэ сарын 29 нд Монгол улсад байнга оршин суугч хаягтай 200 гаруй гадаад иргэнийг авчирна-

Нийгэм

УОК-ын гадад харилцааны яамнаас цаг үеийн асуудлаар мэдлээлэл хүргэж байна.  ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг “Нэгдүгээр сарын 28-ээс есдүгээр сарын 22-ыг хүртэлх хугацаанд  гадаадын 81 улсаас 22190 хүнийг эх оронд нь авчирсан байна. Агаарын замаар 15685, Автозамаар 6496 иргэнийг авчирсан байна. Тусгай үүргийг онгоцоор ирсэн иргэдийг УОК-аас тавьж байгаа таван шаардлага болон бусад хүндэтгэн үзэх шалтгаанаар ангилбал,

-Бага насны хүүхэдтэй эцэг, эх- 2659

-Эрүүл мэндийн шалтгаантай- 1728

-Хөгжлийн бэрхшээлтэй -344

-Өндөр настан -1312

-Жирэмсэн эмэгтэйчүүд- 586

Бусад хүндэтгэн үзэх шалгаантай 9056 иргэн байна. Энэ сард үйлдэгдэх тусгай үүргийн нислэгүүд төлөвлөгөөний дагуу явагдаж байна. Өнөөдөр/2020.09.23/ өглөө Улаанбаатар- Сидней, Улаанбаатар- Будапешт чиглэлийн нислэгүүд хөөрсөн. Өнөөдрийн нислэгээр Унгар улсад тэтгэлгээр суралцдаг 120 оюутны нислэгийн асуудлыг шийдсэн. Энэ удаагийн нислэг хийгдсэнээр манайх болон Унгар улсын хооронд зорчигч тээврийн хамгийн анхны нислэг үйлдэгдлээ.

Есдүгээр сарын 28-ны өдөр Казакстан улсын Алматын хотруу Хүннү эйр компаний тусгай үүргийн онгоц нисэхээр болсон. Монгол улсад байнга оршин суух хаягтай гадаадын иргэд өнгөрсөн хугацаанд Монгол ирэх хүсэлтийг тавьж байгаа. Энэ сарын 29-нд нэмэлт нислэгээр гадаадын байнгын оршин суух хаягтай 200 гаруй иргэнийг Монголд авчрах шийдвэр гарсан. Одоогоор бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна” хэмээлээ.

Монгол хүү
Share via
Copy link
Powered by Social Snap