Замын голд өндөр хүчдэлийн шон тойрж тавьсан зам…..

Хувийн хэвшил нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Хан-Уул дүүрэгт хоёр км гаруй авто зам барьжээ. Даанч тэр замынх нь тэг голд өндөр хүчдэлийн шон байна гэж хэн санах билээ. Дээр нь ямар ч зөвшөөрөлгүй, дур мэдэж авто зам барьсан болж таарав.

Асуудлын гол нь, замдаа биш. Замын голд өндөр хүчдэлийн шон байгаад л байгаа юм. Тэрийг тойруулаад зам барьж л байдаг. Тэгээд бүр зөвшөөрөлгүй шүү. 

Гэхдээ үүнээс илүү ТОМ асуудал байна. Тэр замыг барих гэж байхад, барьж байхад нь холбогдох албан байгууллага нь хаана байж таарав.

Хариулт нь хүртэл инээдтэй. Нийслэлийн авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра “Манайхаас албан ёсны зөвшөөрөл аваагүй, мэдэхгүй. Мэргэжлийн байгууллагад хандана” гэх утгатай зүйлийг ярьж суудаг. Өөрөөр хэлбэл, тус газраас Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хандаж, алдаатай зүйлийг нь засуулна гэж тодотгожээ. Ёстой л ниргэсэн хойно нь хашгирав гэгч л болж байна. 

Монгол хүү
Share via
Copy link
Powered by Social Snap