Ш.Пүрэвгарьд улсын харцага цол, Б.Эрдэнэхүү начин чимэг хүртэнэ

Ардын хувьсгалын 99 жилийн улсын их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэн, шөвгөрсөн бөхчүүдийн допингийн хариу эхнээсээ ил болж байна. Өчигдөр/2020.09.14/ Монгол улсын аварга Н.Батсуурь допингийн шинжилгээтэйгээ санал нийлж, хориотой бодис шинжилгээнээс нь илэрснийг хүлээн зөвшөөрсөн бол өнөөдөр улсын арслан Р.Пүрэвдагва шинжилгээний хариутайгаа санал нийлж, ард түмнээсээ хүлцэл өчсөн. Үүнтэй холбогдуулан улсын арслан Р.Пүрэвдагвад унасан бөхчүүдийн даваа, цол, чимгийг нөхөн олгох асуудал яригдаж эхэллээ.

Архангай аймгийн Булган сумын харьяат Р.Пүрэвдагва энэ жилийн улсын их баяр наадмын хүчит бөхийн барилдааны:

  • Тавын даваанд: Улсын начин Б.Эрдэнэхүүг
  • Зургаагийн даваанд: Аймгийн арслан Ш.Пүрэвгарьдыг тус тус даван долоогийн даваанд тунасан билээ.

Улсын арслан Р.Пүрэвдагвад энэ жил олгосон чимгийг ерөнхийлөгчийн зарлигаар хураах бол түүнд унасан бөхчүүдийн цол, чимгийг мөн л ерөнхийлөгчийн зарлигаар нөхөн олгоно.

Хэрэв ерөнхийлөгч зарлигаа гаргавал:

  • Улсын начин Б.Эрдэнэхүү чимэг
  • Улсын начин Ш.Пүрэвгарьд улсын харцага цол тус тус хүртэнэ.
Монгол хүү
Share via
Copy link
Powered by Social Snap