Коронавирус илэрсэн 19 бөхийн нэг нь Монголын тамирчин байжээ

Японы сүмогийн холбооноос “Таманои” дэвжээний 19 бөхөөс коронавирус илэрсний нэг нь Монголын тамирчин.

Тодруулбал дээрх дэвжээний тэргүүн бөх, жүрёгийн долоод бичигдэж буй Монголын Азүмарюү С.Тодбилэг аж.

Анх тус дэвжээний доод зиндааны нэг бөх эмнэлэгт хэвтэж, шинж тэмдэг илэрснээр бүгдэд нь коронавирусний шинжилгээ хийлгэсэн байна. Одоогоор тэдгээр 19 бөхийн 12 нь эмнэлэгт эмчлүүлж байгаа бол долоо нь дэвжээндээ гэрийн тусгаарлалтад орсон гэнэ. Дашрамд дуулгахад, тус дэвжээ нь 28 бөхтэй бөгөөд тэднээс нэгийг нь ч ирэх ням гарагт эхлэх намрын тэмцээнд барилдуулахгүй гэдгийг Сүмогийн холбооноос шийдвэрлэжээ. Мөн дэвжээний эзэн экс озэки Точиазүма ч башёгийн явцад шүүгчээр ажиллахгүй аж.

Монгол хүү
Share via
Copy link
Powered by Social Snap