Ч.Бадарч улсын гарьд, Ц.Одбаяр заан, Ц.Мөнхбаяр харцага, Б.Суманчулуун начин цол хүртэнэ

Монгол Улсын аварга Н.Батсуурь өнөөдөр (2020.09.14) хэвлэлийн бага хурал зарлан, допингийн шинжилгээний хариутай санал нийлж буйгаа зарласан. Үүнтэй холбогдуулан түүнд өвдөг шороодсон бөхчүүд цол, чимэг нэмэхээр болж байна. Улсын аварга Н.Батсуурь Ардын хувьсгалын 99 жилийн ойн улсын их баяр наадмын хүчит бөхийн барилдааны

  • Тавын даваанд: Аймгийн арслан Б.Суманчулууныг
  • Зургаагийн даваанд: Аймгийн арслан Ц.Мөнхбаярыг
  • Долоогийн даваанд: Улсын начин Ц.Одбаярыг
  • Наймын даваанд: Улсын харцага М.Бадарчийг тус тус даван, үзүүр түрүү булаалдсан билээ.

Улсын аварга Н.Батсуурийн “Тод сонин” чимгийг ерөнхийлөгчийн зарлигаар хурааж, түүнд унасан бөхчүүдэд Ерөнхийлөгчийн зарлигаар цол чимгийг нь нөхөн олгоно.

Ерөнхийлөгч зарлиг гаргавал:

  • Говь-Алтай аймгийн Тонхил сумын харьяат Б.Суманчулуун улсын начин цол,
  • Увс аймгийн Тэс сумын харьяат, улсын начин хүртсэн Ц.Мөнхбаяр цол ахиж, улсын харцага цол,
  • Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат улсын харцага Ц.Одбаяр цол ахиж, улсын заан цол,
  • Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, улсын заан М.Бадарч цол ахиж, улсын гарьд цол тус тус хүртэх болж байна.
Монгол хүү
Share via
Copy link
Powered by Social Snap