COVID-19: Япон хязгаарлалтаа цуцлахаар төлөвлөж байна

Коронавирусийн цар тахалтай холбоотойгоор олон нийтийн арга хэмжээг хориглосон хязгаарлалтын арга хэмжээг Японы Засгийн газар сулруулахаар төлөвлөж байгаа талаар NHK мэдээллээ. 

Эх сурвалжийн мэдээлснээр сүүлийн үед, тэр дундаа есдүгээр сар гарснаас хойш хоногт бүртгэгдэх шинэ тохиолдлуудын тоо эрс буурах хандлагатай болсон тул ийнхүү зарим хязгаарлалтыг цуцлахаар төлөвлөж байгаа гэнэ. Тухайлбал, эхний ээлжинд урьдчилан сэргийлэх арга хэмжээг мөрдсөн тохиолдолд задгай талбайд 10 мянга хүртэлх хүн оролцох олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг зөвшөөрөхөөр төлөвлөж байгаа аж.

Түүнчлэн, өдгөө барилга байгууламж доторх арга хэмжээг тухайн байгууламжийн багтаамжийн 50 хувьтай тэнцэх тооны хүн оруулахаар хязгаарлалт тавьсан бөгөөд энэ хязгаарлалтыг мөн цуцлахаар болжээ.

Энд дуулгахад, Японд цар тахал дэгдсэнээс хойш нийтдээ 72 726 халдварын тохиолдол бүртгэгдсэнээс сүүлийн нэг хоногт 492 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Тус улсад коронавирусийн халдвар дэгдсэн цагаас хойш 63 282 хүн эдгэрч, 1393 хүн нас баржээ. 

Монгол хүү
Share via
Copy link
Powered by Social Snap