​Н.Номтойбаяр: Биеийн амрыг харж Дорнодод нэр дэвшихгүй, би Ц.Нямдоржийн тойрогт өрсөлдөнө

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр 2020 оны улс төрийн сонгууль бие даан нэр дэвшихээр Үндэсний аудитын газар, Сонгуулийн ерөнхий хороонд мөрийн хөтөлбөрөө хүргүүлээд байгаа билээ.

Тэрээр 2012, 2016 оны улс төрийн сонгуулиар МАН-аас Дорнод аймагт нэр  дэвшиж, Дорнодуудын итгэлийг хүлээж УИХ-д хоёр удаа гишүүнээр сонгогдсон. Харин тэрээр 2020 оны сонгуульд биеийн амрыг харж Дорнод аймгаасаа бие даан нэр дэвшихгүй, хотын тойрогт нэр дэвшинэ гэдгээ өчигдөр сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцохдоо мэдэгдлээ.

Иргэн Н.Номтойбаяр “Дорнодод эхлүүлсэн ажил надтай надгүй урагшлаад явна. Би нэр дэвшин ч бай, дэвшээгүй бай, гарсан ч бай, гараагүй бай Дорноддоо гурван ажлын үргэлжлүүлээд явна. Биеийн амрыг бодож Дорнод руу явахгүй. Харин Монголын төрд хэрэггүй гэж үзэж байгаа Ц.Нямдорж мэтийг зайлуулах гэж би Хан-Уул дүүрэгт нэр дэвшинэ. Тэрийг би шийдчихсэн. Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн тойрог дээр би өрсөлдөнө. Би Нямдоржийг зуусандаа биш, энэ хүнийг Монголын төрд хэрэггүй үзэж байгаа. Энэ хүн улс төрийн цагдаа, улс төрийн хуулийн байгууллагыг бий болгож байна. Өөрөө тэтгэвэртээ гарахгүй юм шиг, дахиад Хан-Уулд дэвшинэ гээд явна. Би нэр дэвшсэн газар нь очиж өрсөлдөнө” гэлээ. 

Монгол хүү
Share via
Copy link
Powered by Social Snap