М.Энхсайханыг цахим орчинд идэвхтэй байна гэж бус хавтаст хэрэг задруулсан гэж ХОРЬЖЭЭ

рөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр /2020.04.23/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон. М.Энхсайханы талаас зарим гэрч, шинжээчдийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт тавьсан ч тэдгээр хүмүүс ирээгүй тул шүүх хуралдааныг хойшлуулсан.

Улмаар шүүхээс түүнийг цагдан хорьж таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүх хуралдааныг тавдугаар сарын 5-н хүртэл хойшлуулах шийдвэр гаргасан юм.

Прокуророос М.Энхсайханыг олон нийтийн сүлжээнд хэт идэвхтэй байгаа нь шүүхэд нөлөөлөх оролдлого гэж үзсэн учраас түүнийг дараагийн шүүх хурал хүртэл цагдан хорих санал шүүх бүрэлдэхүүнд тавьсныг нь хүлээн авсан гэх мэдээлэл өчигдөр шүүх хуралдааны дараа цацагдсан.

Гэвч түүнийг олон нийтийн сүлжээнд идэвхтэй байгаа гэх шалтгаанаар ХОРИОГҮЙ гэдгийг холбогдох эх сурвалжууд мэдээлж эхлээд байна. Тухайлбал, түүнийг бусад хэргийн оролцогчдод нөлөөлөх үйл ажиллагаа явуулах үндэслэлтэй гэсэн шалтгаанаар цагдан хорьсон гэх. Мөн хавтаст хэргийг задруулсан, мөрдөн байцаалтын нууц задруулсан гэх мэдээлэл байна.

Харин түүнийг цахим сүлжээнд идэвхтэй байж, үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө хорилоо гэж эсэргүүцэж, басхүү хамгаалагчид бий болоод байгаа юм. Түүнчлэн цагдан хорих 461 дүгээр байрны гадаад өлсгөлөнэ зарлана гэж мэдэгдсэн иргэд ч бий.

Ямартай ч түүнийг цахимд идэвхтэй байсан гэж хувь хүний эрх чөлөөнд халдаж хориогүй бололтой. Эрх биш хууль, шүүхтэй улс. Хэнийг ямар шалтгаанаар хорьсоноо мэдэж байгаа байлгүй.

Шүүхээс гаргасан мэдээлэлд: Нийслэлийн прокурорын газраас М.Энхсайханд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүлээн авч хянаад: Гэм буруугийн шүүх хуралдааныг 2020-04-23-ны 08:30 цагт хийхээр товлон зарласан. Өнөөдөр буюу 2020-04-23-ны өдөл эхэлсэн гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийг хүлээн авч нэр бүхий гэрч, шинжээч нарыг шүүх хуралд оролцуулахаар, шүүх хуралдааныг 2020-05-05-ны өдрийн 08:30 цаг хүртэл хойшлуулсан. Прокуророос гаргасан саналыг шүүх хүлээн авч, шүүгдэгч М.Энхсайханд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг дараагийн шүүх хуралдаан хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан” гэжээ.

Монгол хүү
Share via
Copy link
Powered by Social Snap