80 гэдэг бензин 92 болсон юм уу?

Бензиний үнэ бууж байгаа нь сайхан гэхдээ энэ 80 гэж бензин хаашаа алга болчихвоо. 2 жилийн өмнө шатахууны үнийн хөөрөгдлийн эсрэг жагсаал хийж явахдаа эдний булхайг маш сайн мэдсэн. Тэр үед 80-ыг 92 гээд шахаж машин ихээр эвдсэн тохиолдол их гарсан. Миний бие шалгадаг төхөөрөмжөөрөө (Оросд баталгаажиж чанарын тамга тэмдэгтэйгээ ирсэн) шалгаж явахад 92 нь 78-91 хүртэл зааж байсан нийтэд дэлгэх гэхээр хувь хүний гар дээрх төхөөрөмжөөр нэр төрд халдсан гээд шүүх цагдаа болдог дээрээ тулсан тул би арга мухардсан тэд баян луйварчид мань ганцаараа. Арай л дэндүү доромжилж басамжилж бна. Мэргэжлийн хяналт шалгаж явахаар 92 нь 95 нтр зааж тэнэгтэнэ. Хүссэн үедээ октана дээш доош болгож тоглодог нь үнэн шүү! мань мэтийгээ хуурахыг үзүүлж өгөх юм даа. 4-р зураг би Приусдээ 92 хийдэг гэтэл тэр 92 чинь 77 гэж орж бна. Үүнээс илүү нотолгоо гэж юу байхав??? Тэмцээд явъя гэхээр хүний гар дээрх төхөөрөмжийг Монголд баталгаажуулдаггүй гэнэ лээ зөндөө явсан. Тэгээд шалгавал шалгасан би нэр хүндэд нь халдсан гээд шорон чаанаа эсвэд хэдэн 100 саяын өрөнд унана. Тиймээс яах ёстой вэ?

Эх сурвалж: Орхон Мөнхжаргал

Монгол хүү
Share via
Copy link
Powered by Social Snap