Дэлхийн шилдэг бөх Цэрэнбаатарын Цогтбаяр аймгийн заан болсон нь түүх

Хэдэн жилийн өмнө энэ түүхийг Цогоо ахаас өөрөөс нь сонсож байлаа.
Марзан түүх учраас өөрөөс нь сонсвол савж унатлаа инээнэ.
Зургийг нь сая харсан учраас поост оруулий гээд орууллаа.

Энэ бол 1999 оны Орхон аймгийн баяр наадам.
Эрдэнэтийн Хангарьд спорт хорооны дасгалжуулагч МУГТ Цэдэндамбын Нацагдорж гуай болон Олимпийн хүрэл медальт МУГТ Доржпаламын Нармандах найзынхаа хүсэлтээр Цогтбаяр гавьяат Орхон аймгийн наадамд барилдхаар болжээ. Жүдогийн Гавьяат найзыгаа дэмжих зорилгоор…

Наадмын эхний өдөр Цогоо ах шорт футболктой очоод Нарка найзынхаа зодог шуудаг гутлыг өмсөж 2 давж.
Найзыгаа дэмжих зорилгоор барилдсан учраас наадам завсарлахад хэдэн найзуудтайгаа ууж.

Маргааш өглөө нь шартаад хэвтэж байхад нь Нарка найз нь 2 шил пиво барьцан явий гээд ороод ирж. Найзыгаа ирээгүй бол наадмын талбай руу явахгүй гэсэн бодолтой байсан гэжуугаа.
Гурвын даваа ч эхэллээ.
Дэмжих гэсэн найз Нармандах гавьяат унаж, Цогоо найзыгаа Нарка найз нь яс үз гэж.

Ингээд 57, 63 кг-д барилддаг Цогтбаяр тухайн үедээ 70 кг жинтэй байж, цаашаа үзсээр тухайн үеийн шилдэг аймгийн арслангууд болох Тавхай, Тайванбаатар тэргүүтэй бөхчүүдийг цувруулсаар чөлөөтийн шигшээ багийн дүү Бүрэнбаатартайгаа үзүүр түрүүнд үлдэж аймгийн заан болсон түүхтэй билээ.

Энэ зураг бол аймгийн арслан Тайванбаатартай, Нарка найзынхаа Гавьяатын тэмдэгтэй дээл, малгай, гутал, зодог шуудагтай авхуулсан зураг юмаа.

Монгол хүү
Share via
Copy link
Powered by Social Snap