ШУУРХАЙ: Маск зүүгээгүй хүнийг 150 МЯНГАН төгрөгөөр торгоно!

Улаанбаатар Сонгдо эмнэлэгт коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрч, ХӨСҮТ-өөс явуулын шуурхай баг ирж, ажилласан талаар бид мэдээлсэн. Тэгвэл тухайн тохиолдлын шинжилгээг түргэвчилсэн оношлуураар үзэхэд шинжилгээний хариу эерэг гарсан байна. 

Ингэснээр коронавирусийн халдвар болох нь  тогтоогдож байгаа лавшруулан шинжилгээг давтан хийхээр болсон байна. Тухайн тохиолдол нь 80 гаруй насны иргэн байжээ.

Халдварын үед амны хаалтгүй яваа иргэнийг бусдын эрүүл мэндэд санаатайгаар хохирол учруулж байна хэмээн үзнэ гэж ОБЕГ-ын дарга генерал Т.Бадрал онцлов. 

Өндөржүүлсэн бэлэн байдлын үед УОК-оос гаргасан шийдвэрийг биелүүлээгүй буюу амны хаалт зүүгээгүй иргэнийг Зөрчлийн тухай хуульд зааснаар 150 мянган төгрөгөөр торгоно хэмээн Нийслэлийн Шуурхай штабын өнөөдрийн мэдээллийн үеэр анхаарууллаа. 

Нийслэлийн есөн дүүрэгт 6790 албан хаагч олон нийтийн эзэмшлийн зам талбайд үндсэн ажлынхаа зэрэгцээ хууль тогтоомжийн биелэлт болон УОК-оос гаргасан шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавьж, иргэдэд зөвлөмж өгч байна.

НИТХ-ын тэргүүлэгчдийн 3-р сарын 31-ний хуралдаанаар хэсгийн ахлагч нарыг олон нийтийн цагдаагаар ажиллуулах шийдвэр гаргасан бол өнөөдрийн хуралдаанаар олон нийтийн цагдааг ажиллуулах журам батлагджээ.

Нийслэлийн 173 хороонд олон нийтийн 1700 цагдаа хяналт тавьж, хууль дүрэм сахиулах нь. Цагдаагийн байгууллагаас сургалт явуулж, зөвлөгөө өгсөн. Амны хаалт зүүгээгүй иргэнд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх эрхийг олон нийтийн цагдаа мөн хэрэгжүүлэх юм байна.

Монгол хүү
Share via
Copy link
Powered by Social Snap