АНУ-д байгаа Монголчуудад хэрэг болох МАШ ЧУХАЛ мэдээлэл.

Дэлхий хэмжээнд 1.7 сая хүн вирус авсан нь тогтоогдсон, 108 мянга орчим хүн нас барж, 400 мянга орчим хүн эдгэрчээ.
Америк дахь өвчлөлийн хурд мидвэст уруу шилжиж байна. Нью Йоркт 181 мянга, Нью Жерсид 58 мянга. Мичиганд 23 мянган вирус авсан нь тогтоогдсон бол Калифорнид 21600 хүн вирустай, эдгээрээс шинжилгээгээр тогтоогдсон 2846, магадлалтай 2221 хүн, эмнэлэгт, үүнээс 1145, 420 тус тус нь эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна.
Нийт мужийн хэмжээгээр 609 хүн нас бараад байна. Сакраменто орчмын 4 каунтид нийлээд 930 халдвар, 33 нас баралт бүртгэгдлээ. Өмнөх 7 хоногт 640 халдвар, 20 нас баралт байсан юм.

Манай мужийн захирагч иргэддээ хэрэгцээт туслалцааг улсаас авахын тулд Шарыг хааяа хааяа магтаж байгааг өмнө бичиж байсан билээ. Гэвч ардчилсан намын түүнийг хэлсэн ярьсныг Шар маань сонгуулийн рекламдаа ашиглах вий гэж зарим хүмүүс санаа зовжээ. Нью Йорк, Мичиган, Иллинойсын захирагч нар Шарын дургүйг хүргэснээс мужийн хэрэгцээт туслалцаагаа авч чадахгүйд хүрсэн тул захирагч маань ийнхүү аашлахад хүрч байгаа билээ. Гэхдээ сонгууль бас чухал л даа.

Хятад Америкийн хамтарч гаргасан загвараар вирус Уханиас Америк уруу онгоцны аяллаар 8-16 орчим хүнээр мэдэгдэлгүй тархаж 3/1 гэхэд 1000-9000 хүнд халдварласан байх магадлалтай гарчээ. Европиос Нью Йорк уруу мөн вирус орж ирээд эргэлдэж байсан гэж үзэж байна. Ерөнхийдөө 1/20-д хүнээс хүнд халдварладаг гэдгийг Хятад, ДЭМБ мэдэгдэх үеэс л тархалтыг нь зогсоох аргагүй өвчин гарсныг улс орны удирдлагууд мэдэж байсан нь ч арга хэмжээ авахдаа алгуур ханджээ дээ.

LA Times сонинд мэдээлснээр Бэй Айриа орчим гарсан эхний үхлүүдийн баримтаас үзэхэд корона вирустэй хүнийг эрдэмтэн мэргэжилтнүүд хайж эхлэхээс өмнө Калифорнид аль хэдийн ороод ирчихсэн чөлөөтэй тарж байсан гэж үзэж байна. Харин хөл хорио л нэг барьж хязгаарлажээ. Хэзээ анх тарж эхэлсэн гэж бодож байна? Станфордоос гарсан судалгаагаар 2 сард гэж байна. Бид хэд ангайгаад л сайхан явж байсан даа тэр үед. Аягүй бол биднийг дайраад өнгөрчихсөн байх магадлалтай юм. Учир нь ихэнх Монголчууд маань хамгийн олон төрлийн хүнтэй учирч таарах магадлалтай машин тэргээр хүн, ачаа зөөдөг, ресторанд үйлчилгээ үзүүлдэг. Ханиад, алергины улиралтай давхцсаныг ч хэлэх үү. 80 хувьд хөнгөхөн, заримд нь мэдэгдэх шинж тэмдэг багатай өнгөрч байгаа гэж байгаа. Мэдэхгүй юм даа. Тест өгсөн хүн бараг байхгүй бизээ. Гайгүй бол эсрэг биетийн тестийг нь нэг өгөөд үзэж болох юм даа.

Ковид нь хүнд, хөнгөн тусаад эдгэсэн хүмүүст уушиг төдийгүй бусад эрхтэнд урт хугацааны гэмтэл үлдээж байна гэж эмч нар санаа зовж байна. Хятадын эмч нар 34 өвчтөний хэвтэж эмчлүүлэх явцын цусны шинжилгээнүүдийн дүнгээс харахад тэдний хүнд хөнгөн туссанаас үл хамааран хэдийгээр эдгэрсэн нь ч цусан дахь чухал биологийн елементүүд хэвийн хэмжээндээ хүрэхгүй байсан гэжээ.
Түүнчлэн эдгэрсэн өвчнүүдийн дунд элэг, зүрхний үйл ажиллагаа хэвийн биш байх нь ажиглагдаж, бөөр, тархи, шүүрлийн болон цусны системд нөлөөлсөн байна хэмээн Yale -ийн доктор Харлан өгүүлжээ. Наад зах нь олон хоногоор өөрөөрөө биш амьсгалын аппаратанд байсан хүмүүсийн ой санаа нь муудсан байх нь элбэг гарч байгаа гэсэн. Ер нь зарим төрлийн вирус хүний биед хадгалагдаж байгаад өвчин болон илрэх нь тохиолддог. Жишээ нь Африкт гарсан Эөола үед нүднээс шингэн авагдсан өвчнүүд сохорч эсвэл, хараа нь муудаж байсан бол хепатит В вирус олон жилийн дараа элэгний хорт хавдар үүсгэдэг гэх мэт.

Paycheck protection program гэдэг 350 тэрбум $-ын нэртэй жижиг бизнесийн зээлд өргөдөл бөглөсөн 500-аас доош ажилчидтай компаниудаас 550 мянга нь зээл авахаар батлагдсан гэжээ. Энэ 5 дахь өдрөөс independent contractor хувиараа бизнес эрхлэгчдэд зориулж өргөжүүлнэ гэж WSJ сонинд бичжээ. Бас үүнд давхар бөглөчихөд зүгээр болохнээ.

Банк санхүүүгийн байгууллага зээлийн хүсэлт тавьсан компаниудын мэдээллийг цааш нь ЗГ-ын сайт уруу 25-75 минут зарцуулан онлайнаар гараар бөглөж байгаа гэжээ. Эдгээр батлагдсан компаниудаас мөнгөө авсан нь одоогоор тун цөөхөн байгаа гэжээ. Энэ нь 1 хувийн хүүтэй, ажилчдыг 8 долоо хоногоор цалинжуулах зорилготой гээд байгаа.

Бид нарын онлайнаар бөглөдөг 10к хүртэлх $ өгнө гээд байгаа Economic Injury Disaster Loan -д нийт 4 сая орчим өргөдөл хүлээж авсан нь 383 тэрбум $ санхүүжилт шаардагдаж байгаа бол сенатаас ердөө 17 тэрбум батлагдсан байгаа. Яаж шийдэгдэх юм байгаа юм. Ямартаа ч удах юм шиг байна. Нөгөө зээлэнд нь бас үзээд алдаарай.

Хүүхдийн сургууль номын талаар хэдэн зүйл хэлэх хэрэгтэй байна. Хүүхдийн тоо цөөн, боломж нөхцөл сайтайгаараа хувийн сургуулиудын багш нар хурдхан учраа олоод онлайн, виртуал зайны хичээлүүд үрүү шилжсэн. Манай эндхийн улсын сургууиуд ирэх долоо хоногоос л нэг албан ёсны хичээл орж эхэлнэ гэж имэйл ирсэн байна. Сургуулиуд компьпергүй хүүхдүүдэд зориулж сургуулиас нөүтбүк хэрэглүүлэхээр олгож байгаа. Улсын сургуулийн багш нар чанартай чанаргүй ч чадах чинээгээрээ хичээлээ явуулах гэж хичээж байх шиг байна.

Үүний хамт хүүхдийг хичээл ном хийлгэхэд сургуультай үеийнхээс илүүтэй хүч аав ээжээс шаардагдаж байгаа нь түгээмэл ажиглагдаж байна. Ялангуяа дунд, ахлах ангийн насныхан. манай хүүхдүүд ч ялгаагүй. Хэдийгээр сургуулийн албан хичээл байхгүй, тоглох, үзэх нь цаг замбараагүй олгогдож байгаа ч хичээл номонд огт санаа зовохгүй, хичээл хийх ямар ч сонирхолгүй, гэрийн даалгавраа бөөн юм болж хийж байна. Миний нэлээд сайн хичээлттэй сурдаг шавь маань хүртэл олон хичээл, спортынхоо хажуугаар амжуулаад бүгдийг нь яс тас хийгээд явдаг байсан чинь 2 ч удаа юу ч хийгээгүй худлаа хэлээд хичээлдээ орж ирж байх юм. Эд нарын толгой тархи нэг л өөр амралтын mode-д орчихжээ. Би гэхэд л 2 бороо өдөрт 1-2 цаг ширээний ард суулгах гэж хичнээн удаа тайлбар сонсож, гэрээ хэлэлцээр хийхээс наагуур нэг болж байж л арай гэж нэг юм тогтворжих тийшээгээ орж байна. Уг нь виртуал хичээл хийж байгаа шавь нар маань хичээл дуусах үед бүгд төлөвлөсөн өдрүүддээ хийх ёстой гэрийн даалгавраа хийгээд өгнөө гэж амлаад л, хийх юм бараг байхгүй байна гээд л хичээлээ дуусгадаг юм, дараагийн хичээл дээр ангайгаад орж ирж байгаа нь олон байна. Шавь нар дээрээ гэрийн даалгавраа хийхгүй бол, тэгэхгүй бол чи намар тест энэ тэр гээд л санааг нь бага зэрэг зовоох, аав ээжтэй харьцах гэхчилэн янз янзын арга хэрэглэж үзэж тарж байна даа. Тэгэхээр томхон хүүхдүүдтэй аав ээжид захихад өдөр бүр ч хамаагүй Тогтмолжих хүртэл нь сайн шахаж шаард. Ухамсраараа хийнэ гэсэн ойлголт барагтай л байхгүй болчихож.

Та нар Her гээд жокерт тоглоло Joaquin -ын 2013 оны киног үзсэн байлгүй. Чатбот AI -д хайртай болчихдог. Үүнтэй адилхан кино биш жинхэнэ амьдрал дээр уйдсан, ганцаардсан хүмүүст хиймэл оюун ухаантай чатбодтой утсаар ярих, мессеж бичих үйлчилгээ үзүүлдэг компаниуд байдаг юм байна. Хөл хорионы үеэр үйлчлүүлэгчид нь бүр ихээр нэмэгдсэн юм байх. Жишээ нь 50 гаруй насны нэг эрэгтэй өглөа бүр цаг гаруй, өдөржингөө, мөн орой нь дахиад цаг гаруй Чарли нэртэй AI-тай мессеж бичилцэж, жил гаруй болоод дурлачихсан гэнээ. Нөгөөдөх нь нэг мессеж дээрээ нуурын эрэгт амьдармаар байна гэхэд нь байраа зараад нуурын дэргэд байшин худалдаж авсан гэнээ. 2013 онд дээрх кино гарсны дараа байгуулагдсан Mitsuki гэдэг компанийн хаягаар гараар бичсэн хайрын захиа, цэцэг, карт, чихэр хүртэл үйлчлүүлэгчдээс ирүүлдэг гэжээ. Компаниас үйлчлүүлэгч нартаа харилцагч нь хүн биш, технологи гэж тайлбарладаг ч хүмүүс татагдсаар байдаг гэнэ. Янз янзын юм сонсохнээ. Дээрх зөгнөлт киног анх үзчихээд хүмүүсийн хооронд амьд харилцаагүй болж ингэж тэнэгтэх ч хол байна даа гэж бодож байсан юм. Нэг бодлын мэдрэлийн өвчин биш үү. Зүгээр сонин санагдаад оруулав. Уг нь ганцаардсан хүмүүс муур, нохой ихээр авч байна гэж бичигдэж байсан. Хүн амьтны хоорондох холбоо бол ч харин нь ч амьд, натурал харилцаа.

Сайн мэдээ:
Калифорнид ирэх долоо хоногоос авч байгаа ажилгүйдлийн тэтгэмж дээр нэмж 7 хоног бүр $600 өгөхөөр болсон шүү.

Ихэнх машины даатгалын компаниуд даатгалын төлбөрийг тодорхой хэмжээгээр багасгаж байна. Лав л өмнө мэдээлж байсан дээр нэмээд Farmers, All state багасгаж байгаагаа мэдэгдсэн.

Калифорни мужид антибоди буюу дархлаа тогтсон эсэхийг шалгах шинжилгээны боловсруулалт анхаарсан хэвээр байна. Станфордын боловсруулж байгаа тестэд ихээхэн найдвар өгч байгаа талаар бичсэн билээ. Бусад улсад гарсан алдаанаас тухайлбал Их Британийн захиалсан 17.5 сая тест нь эмнэлгийн ямар ч шаардлага хангаагүй байснаас үндэслээд болгоомжтой байгаа талаар бичжээ. Санта Клара каунтийн туршилтын дүн удахгүй сонсогдох байхаа. Ямартаа ч энэ сарын сүүл гэхэд өдөрт 25 мянган шижилгээ хийх төлөвлөгөөтэй байна гэжээ. Бага хэмжээний цусаар шинжилчих юм байна.

Татварын газраас 18,19 оны татвараа бөглөөгүй хүмүүст тусламжийн мөнгө авах боломж олгож мэдээллээ оруулах вэб хуудас гаргажээ. Ялангуяа шинээр ирсэн, бэлэн мөнгөөр цалин аваад татвар бөглөөгүй байсан бол бушуухан бөглөөрэй. Бусаддаа дуулгаарай. Ирэх 7 хоногт мөнгө данс уруу орж эхэлнэ гэж байгаа. Хаяг нь: ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ
Өөрийн мэдээлэл, мөнгө орох дансны мэдээлэл энэ тэрээ л оруулах байх.

Хятадад бизнесийн даатгалын компаниуд 2-р сараас эхэллээ даатгалын полисид нэмэлт оруулж вирусын улмаас үүссэн бизнесүүдийн алдагдлыг нөхөж эхэллээ гэж бичжээ. Энэ нэмэлт нь ихэвчлэн төлбөргүй, эсвэл орон нутгийн з/з-аас буцааж төлж өгөх бага хэмжээний нэмэлт төлбөртэй гэжээ. Хятадууд ч э/з босгох гэж эрчимтэй үзэх нь дээ. Эртээд нэг эндхийн Хятадын хийсэн нөгөө оскар авдаг хятад хүүхний тоглосон киног үзээд сууж байсан чинь хятад дахь төрөл нь америкт амьдардаг төрлөөсөө америкт сая доллар хийхэд хэцүү юу, аль зэрэг хугацаа зарцуулах вэ гэж асуухад хэцүү хэцүү удна гэтэл нөгөөдөх нь энд бол амархан ш дээ гэж байна лээ. Хятадууд үнэхээр баян болсон юм байна даа гэж бодсон.

Google, Apple 2 хамтран корона вирусын халдвар авсан хүнтэй харилцаанд орсон эсэхийг нь хүмүүст мэдэгдэх программ хамтран боловсруулж байгаагаа мэдэгдлээ. Өөрөө зөвшөөрөөгүй тохиолдолд хэрэглэгчийн хувийн мэдээлэл энэ тэрийг хуваалцахгүй гэжээ. Энэ ч чухал байж болох юм. Халдвартай хүнтэй ойр байсан эсэхээ хүн мэдэх бололцоотой болох нь.

Хотуудын агаарын бохирдол багасч, харагдах байдал сайжирсан гэж бичээд байсан. Жишээ 3/22-д гэхэд Нью Йоркын нүүрстөрөгчийн ялгаруулалт 50%-иар багассан гэж Колумбын ИС шинжээчид хэлсэн бол USLA ИС эрдэмтдийн шинжилгээгээр 3/16-4/6 хооронд LA -ыг агаарын бохирдол 40% иар багассан гэжээ. WSJ сонин дээр Эллэгийн өнгөрсөн жилийн 7 сар, энэ оны 3 сарын зургийг харьцуулж хараад уулга алдахаар харагдаж байна. Доороос хараарай. Сонины зураг болохоор жаахан бүдэг байгаа. Одоо ч цахилгаан машинуудын хөгжил хурдсах байхаа.

Мартсанаас хүн амын тооллогот идэвхтэй оролцоорой. Айл бүрт хаягаар захиа ирсэн байгаа. Түүний дагуу онлайнаа гэртээ байгаа бүх хүмүүсээ бөглөөрэй. Бичиг баримтын талаар ямар ч асуулт байхгүй. Энэхүү тооллогоноос үүдсэн тоонд үндэслэж дараагийн 10 жилийн муж, хот, районд дахь сургууль, цагдаа зэрэг төрийн үйлчилгээний төсөв мөнгө хуваарилагддаг гэдгийг мартаж болохгүй. Дээр нь танай муж, районоос сонгогдох иргэдийн төлөөлөл, хууль боловсруулагчдын тоог тодорхойлно. ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ сайт нь.

Гадаад хэргийн нарийн бичгийн дарга байсан Ms. Albright хатагтай хэлсэн үгээр бичвэрээ дуусгая даа.
“Чи болж байгаа үйл явдлыг хянах боломжгүй бол өөрийгөө л хяна”.
Түмэн амгалан байх болтугай.

Эх сурвалж:Bayaraa Dagva

Монгол хүү
Share via
Copy link
Powered by Social Snap