Заавал очих газар: Хүнхэр зуслан

Хасагт Хайрхан уул нь Говь-Алтай аймгийн Шарга, Жаргалан, Баян-Уул, Тайшир сумдын нутагт Их Нууруудын хотгор руу гүн түрж орсон Алтайн салбар уулсын нэг билээ.Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох тухай УИХ-ын 1995 оны 26 дугаар тогтоолоор дархан цаазат газрын ангиллаар баталгаажуулжээ. Талбайн хэмжээ нь 27448 га.Хасагт Хайрхан нь эгц цавчим хажуутай, хурц шовх оргилтой 2 зэрэгцээ нуруунаас бүрдэх бөгөөд хойтохыг Хасагт Хайрханы нуруу, өмнөхийг Гурван Богдын нуруу гэнэ.  Эдгээр нурууд нь гүн хавцал, ам хөндийгөөр олонтоо зүсэгдсэн хадат шовх оргил, байц цохио, үхэр чулуут сайр, мөстлийн мөлгөр чулуун дайрга, нуранги асга бүхий Алтайн сүрлэг уулсын дүр төрхийг агуулсан ан амьтан, араатан жигүүртэн шивээлсэн гоо үзэсгэлэнт баян тансаг нутаг билээ. Хаcагт Хайрханы шохойн чулуу, гантиган уулсад том жижиг агуй хонгил цөөнгүй бий.

Хүнхэр: Байгалийн үзэсгэлэнт  “Хүнхэр зуслан” амралт-аялал жуулчлалын цогцолбор нь “Говь-Алтайн Швейцарь” хэмээх алдаршсан дархан цаазат “Хасагт хайрхан” уулын ар хажууд тусгай хамгаалалттай бүс нутагт далайн түвшнээс дээш 2200-2600 метр өргөгдсөн Говь-Алтай аймгийн Жаргалан сумын нутаг хүнхрийн голд Алтай хотоос 73 км зайтай оршдог.Амралтын бүсэд орших Хүнхэрийн голын рашааныг нутгийн ард олон 200-гаад жилийн тэртээгээс ходоод, элэг, цөс, дотрын эрхтнийг анагаан сувилахад ууж хэрэглэж ирсэн түүхэн уламжлалтай. Рашаан нь хлорид-гидрокбонат-кальци-магни натрийн найрлагатай, нүүрсхүчлийн хийтэй хүйтэн рашаан юм.

Энэ ууланд буга, аргаль, янгир, ирвэс зэрэг ховор ан амьтад бий. Улсын дархан цаазат газар болгосон нутаг юм. Хасагт Хайрхан нь эгц цавчим хажуутай, хурц шовх оргилтой, хоёр зэрэгцээ нуруунаас бүрдсэн өндөр оргилтой.

Мөн Алтайн сүрлэг уулсын дүр төрхийг агуулсан ан амьтан, араатан жигүүртэн шивээлсэн гоо үзэсгэлэнт баян тансаг нутаг. Энэхүү үзэсгэлэнт байгаль нь Монгол Алтайн нурууны салбар уулсын ойтой хэсэг ажээ. Энд хангай, хээр тал, говь гурван бүсийн ургамал, амьтан хослон оршино.

Говь-Алтай аймгийн нутгийн баруун хэсэгт Завхан голын урд биеийг даган орших том нуруу. Уулын төв хэсгийн хавьд ой мод, өвс ургамал ихтэй, буга зэрэг ховор ан амьтантай, үзэсгэлэнтэй сайхан нутаг юм.

Хасагтхайрхан нь эгц цавчим хажуутай, хурц шовх оргилтой хоёр зэрэгцээ нуруунаас бүрдэх бөгөөд хойд талыг нь Хасагтхайрханы нуруу, урд талын нурууг Гурван богдын нуруу гэнэ. Нийтдээ Хасагт Богд уул, түүний залгаа Дунд Хасагтхайрхан, Зүүн Хасагтхайрхан, Богд, Дунд Богд, Зүүн Богдын нурууд нь гүн хавцал, ам хөндийгөөр олонтоо зүсэгдсэн хадат шовх оргил, байц цохио, үхэр чулуут сайр, мөстлөгийн мөлгөр чулуун дайрга, нуранги асга бүхий Алтайн сүрлэг уулсын дүр төрхийг агуулсан байдаг.

Хасагтхайрханд шохойн чулуу, гантиг чулуун том жижиг агуй хонгил цөөнгүй бий. Хасагтхайрхан нь усны сүлжээгээр баян нутаг. Оргилоос нь эх авсан гол горхи нь хавцал хөндийгөөр урсан бэлийн захад хүрч хурдас хөрсөнд шургадаг. Бэлээр нь элсэн говь орших боловч 2200-3000 метрийн өндөрт нь хээрийн бүс оршиж, түүнд 100 ам километр талбайтай ой мод байдаг. 3000 метрээс дээш өндөрт нь тагийн бүслүүр оршино. Ингэж нэг ууланд говийн бүсээс эхлээд хээр, ой тайгын бүс тохиолдох нь ховор юм.

Мүгэз, авнис, шимэрс, ортууз, хувиланги, алтан гагнуур, Алтайн жамъяанмядаг, шар болон хөх яргуй, хонхон цэцэг, холтсон цэцэг, бамбай, сөд, дэгд зэрэг цэцэгт болон өвслөг ургамал элбэг ургадаг. Шинэсэн ой, хус, улиасан төгөлтэй. Хасагт хайрхан ууланд буга, аргаль, янгир, ирвэс, суусар, хойлог, ёл, тас гэх мэт дархан цаазат ховор амьтад бий.

Хасагтхайрхан уул нь далайн төвшнөөс дээш 3578 метр өндөр. Говь-Алтай аймгийн төв Алтай хотоос 80 километрт орших Жаргалан сум нь үзэсгэлэнт уул нурууд дунд оршдог. Хойд талаар нь Хасагтхайрхан уул дүнхийнэ. Энэ уулын орчинд олон төрлийн анагаах увидастай рашаан хангай говийн хосолмол хөрсөн дээр халуун уур татуулан урсах нь нэн сонирхолтой харагддаг. Монголын их элсний нэгээхэн хэсэг нь энэ суманд байдаг.

Хүнхэр: Байгалийн үзэсгэлэнт “Хүнхэр зуслан” амралт-аялал жуулчлалын цогцолбор нь “Говь-Алтайн Швейцарь” хэмээх алдаршсан дархан цаазат “Хасагтхайрхан” уулын ар хажууд тусгай хамгаалалттай бүс нутагт далайн түвшнээс дээш 2200-2600 метр өргөгдсөн Говь-Алтай аймгийн Жаргалан сумын нутаг хүнхрийн голд Алтай хотоос 73 км зайтай оршдог.

Амралтын бүсэд орших Хүнхэрийн голын рашааныг нутгийн ард олон 200-гаад жилийн тэртээгээс ходоод, элэг, цөс, дотрын эрхтнийг анагаан сувилахад ууж хэрэглэж ирсэн түүхэн уламжлалтай. Рашаан нь хлорид-гидрокбонат-кальци-магни натрийн найрлагатай, нүүрсхүчлийн хийтэй хүйтэн рашаан юм.

Амралтын орчин нь хангайн бүсийн шинжийг агуулсан Алтайн сүрлэг уулс, бэлдээ хээрийн бүс, алсдаа говь цөлийн бүсийг багтаасан аргагүй л дөрвөн бүсийн үзэсгэлэн бүрдсэн нутаг юм. Шинэсэн ойтой голынхоо дагуу бургас, улиас, хар мод ургасан, тошлой, уулын зэрлэг сонгино, жимс элбэгтэй.

Монгол хүү
Share via
Copy link
Powered by Social Snap