КОРОНАВИРУСЫН ВАКЦИН ТҮРҮҮЛЖ БИЙ БОЛГОХ ӨРСӨЛДӨӨН

Шинээр гарсан өвчний эсрэг вакцин гарах хүртэл дунджаар 5-10 жил шаардагддаг боловч шинэ төрлийн коронавирус ковид өвчний эсрэг вакцин нь түүнээс хамаагүй хурдан хугацаанд гарах магадлал байгаа гэнэ.

ВАКЦИН ГАРАХ ХҮРТЭЛ 5-10 ЖИЛ ШААРДАГДДАГ ГЭХ БОЛОВЧ.

Шинэ төрлийн коронавирус ковид19-ийн вакциныг хийж буй Хятадын нэгэн судалгааны байгууллага 12-ны өдрөөс эхлэн хүн дээрхи эмнэлзүйн туршилтын 2 дахь шатанд орсноо зарлажээ.

11-ны өдөр Хонконгийн South Chine Morning Post (SCMP) агентлагийн мэдээлснээр БНСУ-д төвтэй Олон улсын вакцины судалгааны хүрээлэн (IVI) хэмээх олон улсын байгууллагын захирал Ким Жерум нь “Вакцин үйлдвэрлэхэд 5-10 жил орчим зарцуулагддаг боловч нэгэнт пандемикаар зарлагдсан шинэ төрлийн коронавирусын хувьд хугацааг нь багасгах боломжтой” гэсэн байна. Мөн тэрээр “Вакцин үйлдвэрлэж, хамгийн сүүлийн шатны зөвшөөрлийг авах хүртэл 1-2 тэрбум доллар зарцуулагддаг боловч бүтэлгүйтэх магадлал нь 90 орчим хувьтай байдаг” хэмээн вакцин үйлдвэрлэлийн хүндрэлийн тухай ярьсан байна. Гэвч шинэ төрлийн коронавирусын тархалтын тухай пандемик зарласнаас хойш 2 сарын дотор хүн дээрхи эмнэлзүйн туршилтын 1-р шатыг гүйцэтгэж дууссан нь арай хурдан хугацаанд вакцин гарах боломжит магадлалыг төрүүлж байгаа юм.

ШИНЭ ТӨРЛИЙН КОРОНАВИРУСЫН ВАКЦИН ТҮРҮҮЛЖ БИЙ БОЛГОХ ӨРСӨЛДӨӨН

Вакцины аюулгүй байдлын үр дүнг шалгах тестийг хийхийн тулд хүн дээрх хийх эмнэлзүйн туршилт нь ерөнхийдөө 3 шатлалыг дамждаг байна.

1-р шатанд 50-аас доош хүн дээр туршилтыг явуулах ба 2-р шатанд хэдэн зуун хүн дээр хийдэг. Харин 3-р шатанд вакцины үр нөлөөний талаархи бодит тест болгон хэдэн арван мянган хүн дээр хийж туршдаг байна.

Ким захирлын хэлснээр шинэ төрлийн коронавирусын хувьд “нөхцөл байдал хүнд байгаа учир 1 болон 2-р шатлалын хүний эмнэлзүйн туршилтын тестийг хамтанд нь гүйцэтгэж болох” ба “үр дүн нь маш сайн тохиолдолд 2-р шатлалын тестийг дуусгахын өмнө 3-р шатлалын туршилтыг эхлүүлж болно” гэлээ.

Гэсэн хэдий ч вакциныг боловсруулахын тулд шинэ төрлийн коронавирусыг нэг удаа туссан хүн нь дархлаатай болж дахин тусахгүй байх зэрэг хэд хэдэн төрлийн нөхцлийг хангах шаардлагатай ба “Одоохондоо энэ асуултанд тодорхой хариултыг авч чадаагүй байна” хэмээв.

Шинэ төрлийн коронавирусыг төгсгөл болгохын тулд вакцин бий болгох зайлшгүй шаардлагатай нөхцөл байдалд Хятад, АНУ зэрэг дэлхийн олон орны байгууллагууд идэвхийлэн ажиллацгааж байна. АНУ-ын Үндэсний эрүүл мэндийн төвийн харьяа Үндэсний харшил, халдварт өвчин судлалын хүрээлэн (NIAID)-тэй хамтран өнгөрсөн сарын 16-ны өдөр дэлхийд анх удаа хүн дээрхи туршилтыг хийж гүйцэтгэсэн АНУ-ын эмийн Модана Сэропьютикс зэрэг 3 ч вакцин үйлдвэрлэлийн байгууллага хүн дээрхи эмнэлзүйн туршилтын 1-р шатлалыг гүйцэтгэж байна. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас мөн өөр 52 байгууллага хүн дээрхи туршилтын өмнөх шатанд явж байгааг мэдээлсэн байна.

Ким захирлын ахалдаг IVI нь халдварт өвчинд нэрвэгдсэн гуравдагч улсад туслахын тулд 1997 онд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс байгуулсан олон улсын байгууллага юм. БНСУ-ын хувьд тус улсын 6 байгууллага вакцин боловсруулахаар ажиллаж байгаа байгаа ба 9 сарын орчим хүн дээрхи эмнэлзүйн туршилтыг эхлүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ.

ХЯТАД УЛСЫН ЭМИЙН КОМПАНИ 12-НЫ ӨДӨР ХҮНИЙ ЭМНЭЛЗҮЙН 2 ДАХЬ ШАТНЫ ТУРШИЛТЫГ ЭХЛҮҮЛНЭ.

Хятадын вакцины Кансино (Cansino) хэмээх хувьцаат компани хүн дээрхи эмнэлзүйн туршилтын 2 дахь шатанд оролцох 500 хүнийг цуглуулж байна гэж SCMP мөн өдөр мэдээлэв.
Хятадын “Хүний эмнэлзүйн туршилтын бүртгэлийн төв”-ийн мэдээлснээр, Хятадын Цэргийн анагаах ухааны хүрээлэнгийн захирал Чен Вэйний удирдсан судалгааны баг болон Кансино компанийн хамтарсан вакцины баг хүн дээрхи эмнэлзүйн 2-р шатны туршилтыг 12-ны өдөр эхэлнэ гэв.

Вакцины 1-р шатны туршилтыг Хубэй мужийн Үхань орчмын 108 иргэн өнгөрсөн сарын дундаас энэ сарын 2 хүртэл хугацаанд хийж 2 долоо хоног тусгаарлах байдлаар гүйцэтгэсэн байна. Судалгааны баг нь вакциныг 3 үе шаттайгаар хувааж тарин туршсан ба их тунгаар тарьсан туршилталд оролцогчдын зарим нь халуурах зэрэг сөрөг нөлөө ажиглагдсан байна.

SCMP-ийн мэдээлснээр 2 дахь эмнэлзүйн туршилтыг 3 янзын тунгаар хийх ба өндөр тунгийн тарилгыг зогсоож, дунд хэмжээний тунг 250 хүнд, бага хэмжээний тунг 125 хүнд, плацебо эффектийг 125 хүнд тус тус хийхээр төлөвлөсөн байгаа юм байна.

Туршилтад оролцогчид нь 18-60 насны, шинэ төрлийн коронавирусээр өвдөж байгаагүй байх ёстой. 2-р шатлалын эмнэлзүйн туршилтын хугацаанд гэртээ байж болох ба вакцин хийлгэсэн эхний өдөр, 14 дэхь өдөр, 28 дахь өдөр, 6 сарын дараахь өдрүүдэд гэрт нь очиж цусны шинжилгээ авах юм байна.

Хятадын Өвчнөөс урьдчилан сэргийлэх төв нь өнгөрсөн сард “Шинэ төрлийн коронавирусыг хамгийн хурднаар хийж гүйцэтгэх болсон гээд хүний эмнэлзүйн туршилтын 3-р шатлалыг дуусгах хүртэл 3-аас дээш сар зарцуулна” гэж мэдэгдэж байсан юм.

Жун Ан Илбу сонин сурвалжлагч И Ён Хи сэтгүүлчийн мэдээг орчуулав.

Ц.Өнөрзаяа
Күүкмин Их Сургуулийн багш
БНСУ, Сөүл хот

Монгол хүү
Share via
Copy link
Powered by Social Snap