Aca аваргын: Сонирхолтой нэгэн дурсамж

Тэрээр 2014 оны өдийд 4 сард Япон улсын ерөнхий сайд АБЭ ШИНЗО манай улсад айлчилав.

Тэр үед хөшигийн хөндийд шинэ нисэх буудалын асуудал гацаанд орчихсон нэмэлт хөрөнгө оруулалт гацчихсан 110 сая $ бсн бх. Манай тал шийдвэрлүүлэх гээд хүсээд бдг. Японы гадаад хэргийн яам огт хүлээж авахгүй байдал үүссэн бжээ.
Айлчлалын үеэр манай тал энэ асуудалаа нэг мөр шийдэлд хүрчихгээд аргаа барсан үе.
Ерөнхий сайд Алтанхуягийн эдийн зөвлөх надруу ярьж бн. Уулзлаа. Энэхүү асуудлыг айлчлалын үед шийдчихмээр бн аваргаа гээд яриа өрнөлөө. Цаг тулсан байгаад байдаг.

За би туслахыг хичээе гэж хэллээ!
Та нар намайг их тэнгэрт болох хүндэтгэлийн зоогт аль болох нүдэнд харагдах газар суулгаарай гэж захисан юм.

Тэр хооронд Японы ерөнхий сайд асан Моритой утсаар ярилаа. Эцэст нь чи өөрөө хэл би ард нь бас хэлж өгье гэж тохирлоо.

Мори Ёшро гуай одоо 2020 олимпийн зохион байгуулах хороон даргаар ажиллаж байгаа.
Орос цустай хүн. Иркутск хотод Мори улица бдг.

Цаг боллоо манай эхэс дээдсүүд эгнэж суугаад уран цэцэн үг хэлээд оройн зоог эхлэв!

Би аятайхан эвийг нь олж бгаад пиво бариад бослоо. Японд хүн хүндлэх нэг ёс юмдаа.
Намайг хараад Ёкозүна сайн бн уу гээд их дотно бнаа. Пивоо хийж өгөнгөө шивнэлээдээ .
Манай талд ийм нэг асуудал бнаа та нэг шийдвэл баярлаад баршгүй гэж мэгээд чадахийнхаа хэрээр панаалдаад 2 лаа инээгээд л ярилцлаа.


АБЭ : ЁОКОЗҮНА ОЙЛГОЛОО!
гэсэн яриагаар тэр хором өнгөрсөн юм. Маргааш үүрээр нь миний бие Солонгосоор дамжин Японы Ишкава муж Комацү хотод танилыхаа хүүгийн хуриманд уригдан очсон Мори гуайд илтгэж билээ. Гацсан асуудал 7 хоногийн дараа эхэлж их ажил өрнөж билээ. Төрийн бүх шатны байгуулга ажилсан.
Гэхдээ миний бие тодорхой хүч болсон гэж боддогдоо.

Зураг: Япон улсын ерөнхий сайд Абэ Шинзо хүндэтгэлийн хүлээн авалт дээр
Их тэнгэр 2014 оны 4 сар

Монгол хүү
Share via
Copy link
Powered by Social Snap