МАСК Хамтлагийн Д.Солонго: Чиний оронд өөр өвчтэй хүн хөгшин хүн ирэх байсын ичдэггүй амьтан гэх message явуулж байна!

Тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийн дотор Маск хамтлагийн гишүүн Д.Солонго байсан. Тэрээр онгоцноос буухдаа малгайгаа авч ёсолсон бүсгүй юм. 

Хэсэг бүлэг хүмүүс түүнийг танил талаа ашиглаж Монголд ирсэн, өөр олон чухал шаардлагатай хүний урдуур орсон гэх мэтээр шүүмжлээд элдвийн захиа явуулж байгаа явдал нэлээд гарсан байна. Харин тэрээр энэ талаараа өөрийнхөө цахим хуудсаар дамжуулан ийнхүү бичжээ.

-Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Та нар минь сэтгэл санаагаа өндөр байлгаж дархлаагаа сайн дэмжиж байгаа биздээ!?

Олон хүмүүс надруу чиний оронд өөр өвчтэй хүн хөгшин хүн ирэх байсын ичдэггүй амьтан энэтэр гэж элдэв message явуулж байнаа. Би өөрийн биеийн тухайн үеийн байдалаа дэлгэхэд хүргэлээ. Уучлаарай Би зүгээрл ёс журмаараа хагалгаанд орсон бичиг баримттайгаа бусдынхаа адил элчин дээр очерлож явах зөвшөөрлөө авсан юм шүү!!
Гоо сайханы хагалгаа юмуу гэх юм зарим хүмүүсд хөнгөн сонсогдож мэднэ үгүйдээ хөнгөн биш маш хүнд төрлийн хагалгаанд орсоон айж ичиж нуух юм байхгүйээ! Би үнэн, зөв байхыг хичээж явдаг бусдын л адил хүн!

Олон жил би эрүү шүдний буруу зуулттай асуудалтай байж улам эрүү минь далийх аюултай гэсэн оноштой явж ирсээн нэлээд судалсаны эцэст санал тавьж Солонгосын “ID” эмнэлэгийн Эрүүний хагалгаанд орох завшаан надад тохиосон юмаа. Солонгосруу Эмнэлэгийнхээ заасан хугацаанд очсон минь Тахалтай нүүр тулна гэж мэдсэнгүй явлаа! Тухайн үед явахад минь Солонгосд аюулгүй байсан учир айх зүйлгүй эхний 7 хоног хагалгааны бэлтгэл шинжилгээнүүдээ өгч 7 хоногийн дараа хагалгаандаа орсоон их л зоригтой орсондоо хөөрхий.

Хагалгаа минь ч мундаг эмч нарынхаа буянаар амжилттай сайн болсон. Гэвч хагалгааны дараах хүндрэлтэй хугацааг давах шаардлагатай тулгарсаан гарч ирээд шокний байдалтай маш хэцүү байлаа дархлаа минь унаж хоол унд идэж чадахгүй бие минь сульдаж амаар минь дүүрэн оёотой гуурстай байлаа. Хагалгаанаас гарч ирээд 2 хонож байхад муухай тахал тархаж хүнд байдал зарлагдсан байсан. Эмчилгээний дараа агаарт гарах чухал байлаа дархлаа муутай хүн өвчинд өртөх аюултай байсан учир ерөөсөө гараагүй агааргүй байшинд байлаа биеийн байдалын хажуугаар Тахалаас болж сэтгэл санаагаар маш их унаж, айж, 14 хоног суугаагаараа унтаж өдрийг ганцаараа өнгөрөөж сэтгэл зүйн хувьд маш муу орой болгон хар дарж өглөө нарыг хүлээж байлаа энэ үед Өөрийн эрхгүй эх орон агаараа Монголынхоо тэнгэрээ Гэр орон гэр бүлээ өөрийн гэсэн хайртай бүхэнээ маш их санаж уйлаад л байж байсан үе минь саяхан.

Тэр мэдрэмжийг миний хэцүү байдалыг туулсан хүн л мэдэх бизээ Монгол хүн сэтгэлийн хүчээр, үг, урмаар амьд байж оршдог юмаа. Та нар минь битгий буруугаар ойлгож элдвээр хэлээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байна! Одоо би Улсынхаа хамгаалалтанд иргэн хүнийхээ хариуцлагаар дүрэм журмыг маш сайн чандлан сахиж байна. Монгол шөлөөрөө бие минь тэнхэрч, Монголынхоо агаараар дархлаа минь өндөр, сэтгэл минь дээд цэгтээ хүрчээ энд хамтдаа тусгаарлагдсан бүх хүмүүс гэр бүлдээ, хайртай хүмүүстэйгээ, эрүүл энх уулзаж монголынхоо газар шороон дээр аз жаргалтай алхахыг л хүсэж байна. Эх орондоо Тусгаарлагдсан хүмүүс айх аюулгүй амар тайван унтацгааж байна янз бүрийн шалтгаанаар гадаадийг зорьсон олноо битгий муулаарай сайндаа биш амьдарцгаах гэж л шүүдээ Бидний ард Монгол хүнийхээ төлөө нойр хоолгүй ажиллаж байгаа Төр засагтаа, Эрүүл мэндийн яамдаа, Онцгой байдалынхандаа эмч сувилагч нартаа Өлгийдөн авах эх орондоо сайхан сэтгэлт Монгол ахан дүүс та нартаа маш их баярлалаа та нартаа мөргөе. Амьддаа бие биенээ хайрлая Хамтдаа бид давж гарч чаднаа. 2020.03.18

Монгол хүү
Share via
Copy link
Powered by Social Snap