Оршуулах ёслолыг онлайнаар хийх болжээ.

Амеркийн эрүүлийг хамгаалахын байгууллагууд шинэ төрлийн ковид-19 тархалтаас сэргийлэхийн тулд ард иргэдийг оршуулгын ёслолоо онлайнаар буюу “Facebook Live”-аар зохион байгуулахын уриалаад байгаа юм.

Нэг дор аль болох олон хүн цугларахгүй байхыг уриалж, хайртай хүмүүстэйгээ цахимаар салах ёс гүйцэтгэх нь эрсдэлээс хамгаална гэжээ. Түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 10-аас дээш хүн нэг дор цуглахгүй байхыг зөвлөсөн юм. Уг уриалга гарахаас өмнө ч АНУ-ын оршуулгын ёслол зохион байгуулдаг компаниуд оршуулгын ёслолыг шууд дамжуулах үйлчилгээг иргэдэд санал болгодог байсан ч тэр бүх хүмүүс энэ үйлчилгээг ойшоодоггүй байжээ.

Монгол хүү
Share via
Copy link
Powered by Social Snap