Ченж гэх хэсэг луувирчид Машиныг ШИНЭ МЭТ болгон өөрчилдөг

Хүний амь настай холбоотой автомашины ослын тоо жил ирэх тусам нэмэгдэж байгааг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулсаар байна. Энэ оны эхний есөн сарын байдлаар 21346 зам тээврийн осол бүртгэгдсэний 35 буюу 0,2 хувь нь тээврийн хэрэгслийн бүрэн бус байдлаас үүдсэн байна.

Ченжүүд гадаад улсдаа осолд орсон, байгалийн гамшигт өртсөн, эвдрэлтэй автомашинуудыг Монголд оруулж ирээд вьетнам авто засуулаад зардаг гэх хардалт иргэдийн дунд бий болсон. Мөн улсын дугааргүй, дуудлага худалдааны тэмдэгтэй эвдэрхий автомашины зургууд олон нийтийн сүлжээнд тарж, иргэдийг бухимдуулсан тохиолдол цөөнгүй.

Ченжүүд Японд мөргөлдсөн, живсэн автомашинуудыг дуудлага худалдаанаас хямд үнээр авдаг бөгөөд Монголд ирээд вьетнам кузов засварт оруулж, гадна талаасаа өнгө үзэмж сайтай болгож, шаардлагаатай эд ангийг нь сольж, “эвдрэлгүй машин” хэмээн худалдаалдаг байна. Манай улсын хууль журмаар техникийн бүрэн бус тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгодоггүй. Гэвч ченжүүд тээврийн хэрэгслийн бичиг баримтыг засварлаж, гэмтэлгүй гэсэн баримт бичиг болгож өөрчилдөг гэнэ мөн эвдрэлтэй автомашин худалддаг нэр бүхий 3-4 компани байдаг гэх ба эдгээр компаниудын оруулж ирсэн машиныг засдаг тсугайлсан вьетнам засвартай юм байна.

Монгол хүү
Share via
Copy link
Powered by Social Snap