Их Британид маск өндөр үнээр худалдаалагдаж байна.

Коронавирусийн тархалттай холбоотойгоор дэлхийн олон оронд ариун цэврийн цаас, гар ариутгагч, маскны эрэлт их хэвээр байна. Австралийн зарим томоохон супермаркетууд ариун цэврийн цаасыг олноор нь  худалдахгүй байх шийдвэр хүртэл гаргаад байна. Хүмүүс ийнхүү ариун цэврийн цаасыг олноор нь худалдаж авч, нөөцлөх болсон нь гол экспортлогч болох БНХАУ-д олон үйлдвэр үйл ажиллагаагаа зогсоосонтой холбоотойгоор хомсдол үүсэх вий гэсэн айдас, болгоомжтой холбоотой гэнэ.

Нэг удаагийн амны хаалтны ханш дэлхийн олон оронд өсөөд байгаа бөгөөд Лондонд гэхэд 100 дахин өндөр үнээр худалдаалагдаж байгаа аж. Түүнчлэн энэ жилийн Валентины баяраар хамгийн  олон хүн авахыг хүссэн бэлгээр маск тодорчээ.  Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хэвлэлийн төлөөлөгч Фадела Чаиб амны хаалтны үнэ өсөж, ариун цэврийн цаасны эрэлт өсөж байгааг хүмүүсийн айдас, болгоомжлолтой шууд холбоотой гэдгийг онцолж байна.

Харин манай оронд шөнийн цагаар захиалга авч ажиллаж байгаа ганц нэг баарны асуудал гарсан байна.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун: “Нийслэлийн онцгой комисс болон Нийслэлийн засаг даргын А/223-р захирамжын хүрээнд коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр өнгөрсөн 10 гаруй хоногт 5631 ААН, байгууллага иргэдийн үйл ажиллагаа явуулж байгаа газруудыг түр зогсоох шийдвэрийн хүрээнд хяналт шалгалтын байгууллагын хүрээнд хяналт тавьж ажиллаа.

Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж байгаа 945 баар, 321 сүм, болон спорт клуб, аялал жуулчлалын газар зэрэг 5631 ААН хяналт шалгалт бичиг баримт хүргэж ажилласан. Бид бүх газруудад лац тавьж ажиллаж байгаа.

Гэхдээ 80-90 гаруй хувь нь захирамж шийдвэрийг хэрэгжүүлж ажиллаж байхад зарим нэгэн захирамж зөрчсөн аж ахуй нэгж байгууллагуудын хувьд авах ёстой арга хэмжээ авч ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар 5 аж ахуй нэгжид 7,120,000 төгрөгний торгууль ноогдуулсан. Мөн 5 аж ахуй нэгжийн согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх эрхийн цуцалсан. Үүнд: Баянгол дүүргийн Жи Ар Ди Рояалити мөн Эрмүүн энх ХХК, Бат Ангараг ХХК, Lucky mart гэх газрууд цаг баримталдаггүй, засаг даргын захирамж, нийслэлийн онцгой комисс шийдвэрийг хэрэгжүүлдэггүй. Эдгээр газруудад зөрчлийн тухай хуулиар торгуулын арга хэмжээ авахуулж, тусгай зөвшөөрлийн цуцлах саналыг хүргүүлээд ажиллаж байна.

Мөн Баянзүрх дүүргийн Том Ха март эдний тусгай зөвшөөрлийг цуцлах санлыг хүргээд ажиллаж байна. Торгуулийн арга хэмжээ авсаар байхад дахин үйл ажиллагаа явуулаад байгаа газруудад тусгай зөвшөөрлийг цуцлах арга хэмжээ авч ажиллаж байна.

Нэг хаалган дээр нь ЛАЦ тавихаар нөгөө хаалгаараа үйлчилгээ авч байдаг. Аль эсвэл шөнийн цагаар захиалга авч ажиллаж байгаа ганц нэг баарны асуудал гарсан байгаа. Эдний тусгай зөвшөөрлийг цуцлах арга хэмжээ авсан.

Өнөөдрийн байдлаар 2300 гаруй худалдааны газруудад ариутгалын арга хэмжээ ажилласан. Хоол үйлдвэрлэлийн 865 газар ариутгал хийгдсэн. Ахуй үйлчилгээ 2095 газар, эрсдэл бүхий 3175 газар өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд 8257 аж ахуй нэгж дээр 399.9 м.кв газар ариутгал хийгдсэн.

Ариутгалын бодис нь дээр хяналт шалгалт хийгдсэн үүнд Өгөөш ХХК химийн бодис нь дээр зөрчил гаргасан учир зөрчлийн тухай хуулиар гурван сая төгрөгөөр торгож, энэ компаний ариутгал хийх эрхийг зогсоосон” гэв.

Монгол хүү
Share via
Copy link
Powered by Social Snap