Толины өмнө хэзээ ч хэлж болохгүй үгнүүд болон болсон явдлууд

Өдөр бүр бид толинд хардаг ч энэ бол зүсээ тольдоход хэрэглэгдэхээс гадна шинжлэх ухаан, танин мэдэхүйн асар их нууцыг агуулсан гайхамшигтай эд юм.

Толийг галт уулын гаралтай шил, зэс ба чулууг өнгөлж хийдэг байсан бөгөөд үхрийн чих ба эврээр чимэглэх нь түгээмэл байжээ. Ингээд XVI – XVII зуунаас гэрийн тавилга болгож өргөнөөр хэрэглэх болжээ. Толины тусламжтайгаар цаг хугацаагаар аялах боломжтой гэдгийг Голландын физикч Хендрик Казимир (1909 – 2000) өөрийн туршилтаар нотолжээ. Түүний ож мэдсэн Казимирийн нөлөөлөл хэмээх энэхүү аргыг хэрэглэснээр толь ба вакум орчны харилцан нөлөөллөөр цаг хугацаагаар аялах боломжтой гэсэн үг юм. Харамсалтай нь зөвхөн өнгөрсөн үе рүүгээ очихоос ирээдүй рүү аялж болдоггүй байна. Казимирийн нөлөөллийн онолыг сайтар судалж мэдсэнээр ийнхүү өнгөрсөн үе рүүгээ гэрлийн хурднаас ч асар хурдан аялаад ирэх боломжтой гэнэ. Мэдрэлийн эмгэг судлаач эрдэмтдийн явуулсан судалгаагаар толины тусламжтай хүний тархийг бүрэн судлах боломжтойгоос гадна мөчөө тайруулсан хүмүүсийн бие махбод болон сэтгэлзүйд гарах өөрчлөлтийг анагаах боломжтой гэж үзжээ. “BBC” сайтад бичсэнээр энэхүү судалгааг Энэтхэгийн эрдэмтэн Вилейанур Рамачандран 1990-ээд оноос эхлүүлсэн бөгөөд тэрээр 20 гаруй жилийн туршилт судалгаагаар эмчилгээний энэхүү аргыг олж нээжээ. Энэ нь толины тусгалыг ашиглан мөчөө алдсан хүмүүсийн бие махбод болон сэтгэлзүйн өөрчлөлтийг анагаах арга юм. Тодруулбал түүний хамгийн анхны өвчтөн нь Мексикийн хилийг давж АНУ руу орох гэж яваад нэг гараа алдсан Виктор байсан бөгөөд түүний тайруулсан гар нь байнга загатнаж байж суухын аргагүй болдог байжээ.

Энэ тохиолдолд ямар ч өвчин намдаах эм, мэс заслын арга туслахгүй болдог ба мөчөө тайруулсны дараа хүмүүсийн 90% нь ямар нэг байдлаар маш хүчтэй өвдөлт мэдэрч энэ нь улмаар тархи мэдрэл, сэтгэлзүйд нөлөөлдөг байна. Үүнийг л толины тусламжтайгаар тархи сэтгэлзүйд нөлөөлөх зарчмаар анагаах нь түүний гол зорилго байсан гэдэг.Эрдэмтэд толины тусламжтайгаар хувь хүний өөрийгөө хэрхэн үнэлж дүгнэдэг эсэхийг мэдэх сэтгэлзүйн тестийг боловсруулж эхлээд байгаа гэнэ. Үүнийгээ тэд сүнсний баяраар тоглодог ийм нэгэн шоглоомоос олж харсан байна. Энэ тоглоом ёсоор толинд өөрийнхөө төрхийг харах төдийхөн сүүмгэр гэрэлтэй орчинг бүрдүүлж толиноосоо 1 м зайд толь руугаа харж суухаас эхэлнэ. Өөрийнхөө төрхийг ажиж 10 мин орчим болсны дараа зүс чинь аажмаар замрхан алга болж, удах тусам төрх чинь чинийх биш мэт хажин жигтэй болж ирдэг байна. Зарим хүмүүс мал адгуус, ад зэтгэрийг харж эхлэх бөгөөд зарим нь бүр ардаа байгаа сүнс сүүдэр, хачин жигтэй дүр төрхийг олж хардаг ажээ. Чухам энэхүү үйл явц дээрээс л эрдэмтэд судалгаа шинжилгээнийхээ ээлжит сэдлийг олж шимтэн судалж эхэлсэн нь энэ юм. Түүнчлэн энэ арга нь сэтгэцийн шизофрени эмгэгтэй хүмүүсийг анагаахад тустай ч байж магад гэнэ.

Толинд харсан хүн ба амьтан бүр толин дахь тусгалаа хараад өөрийгөө гэж мэддэг болов уу? Энэ талаар сэтгэлзүйчид 1970-аад оноос судалж эхэлсэн байх агаад энэ нь хүн ба амьтны ухамсрын түвшинг тогтоох арга болж иржээ. Барууны орнуудад хүүхдүүд 18 – 24 сартай байхдаа өөрийгөө толинд хараад таньдаг байхад Кени ба Фижи арлын хүүхдүүдийн зарим нь 6 нас хүрчихсэн мөртлөө өөрийгөө огт танихгүй байсан гэдэг. Харин амьтдын хувьд тэд өөрсдийгөө толинд хараад шууд танихгүй ч аажмаар өөрийгөө гэж мэдэх чадвартай байдаг байна. Эдгээр амьтад бол заан, горилла, бонобо, шимпанзе, дельфин, алуурчин халим, алаг шаазгай зэрэг амьтад юм.Сар нь дэлхийгээс 384.403 км алсад оршдог бөгөөд энэхүү нарийн хэмжээсийг толины тусламжтайгаар гаргажээ. Сарны дэлхийгээс хэр хол зайд оршдог эсэх нь дэлхийн тойрог замын нөлөөгөөр харилцан адилгүй байдаг бөгөөд хамгийн ойр нь 363.104 км бол хамгийн хол зай нь 406.696 км байх ажээ. Ийм нарийн хэмжээсийг эрдэмтэд Аполло хөлгийнхний саран дээр байршуулж үлдээсэн “The Laser Ranging Retroreflector” төхөөрөмжийн тусламжтайгаар гаргасан ба энэ нь шоо хэлбэртэй тусгай толиноос бүрдэл болсон лазер юм.

Үүний тусламжтай эрдэмтэд 3 см зайг ч алдалгүй хэмжиж гаргадаг байна. Түүнчлэн сарны тухай бүхий л мэдээллийг авах боломжтой бөгөөд сар жил бүр дэлхийгээс 3.8 см холдож байдгийг энэхүү төхөөрөмжийн тусламжтай олж мэджээ.Дэлхий дээр толины маш олон төрөл байдаг. Үүний нэг бол дууны долгионыг дамжуулдаг дуу авианы толь юм. Энэхүү толийг дэлхийн II дайны үед Их Британичууд өргөнөөр хэрэглэдэг байсан ба энэ нь дайсны онгоцыг хаанаас ирж байгаа эсэхийг мэдэхэд тусалдаг байжээ.

Өдгөө ийм толь Их Британий газар нутагт нилээд хэд байх агаад хөтөч тайлбарлагчийн тусламжтайгаар тусгай зөвшөөрлийн дагуу үзэж танилцах боломжтой байдаг гэнэ. Ийм толь Их Британиас гадна Малтад байх ба 61 м өндөр толь орчмын газар нутгаар олон нийт явахыг хориглодог байна. Үүнийгээ тэд “чих” гэж нэрлэдэг байна.Толины тухай хүн бүр мухраар сүсэглэн итгэдэг зүйлс олон бий. Эдгээрээс сийрүүлбэл: Хагархай толинд бүү хар. Учир нь буг чөтгөр харагдаж мэдэхээс гадна толины хэлтэрхийгээр тольдвол та эрч хүч буурах нигууртай ажээ. Толь нь та бидний хоёр дахь бие болдог учир толийг хагалахаас сэрэмжлэх хэрэгтэй. Толь хагалбал танд долоон жил гай зовлон учирдаг гэлцдэг. Та бидний хоёрдогч бие болдог учир толь нь өөрийг нь гэмтээсэн хүнийг ч гэсэн гэмдээг гэдэг утгаараа гай зовлонд унагадаг байна. Иймээс толь хагарвал гай зовлонгоос сэрэмжилж, том хэлтэрхийнүүдийг хар өнгөөр буд эсвэл урсгал усанд хийх хэрэгтэй ажээ.Нялх хүүхдийг толинд харуулахгүй байх хэрэгтэй. Үүний уршгаар хүүхэд аймхай болохоос гадна хэлд орохгүй удах эсвэл шүдлэхгүй зэрэг нөлөө үзүүлдэг байна. Мөн байнга өвчин тусах магадлалтай гэнэ.

Өнгөрсөн зууны 80-аад онд Сицилийн нэгэн оршин суугч эр алуурчин гэх муу нэрийг хүртсэн гэдэг. Хүмүүс түүнийг хармагцаа ээлжит хохирогч нь болохгүйн тулд гудамжны харанхуй булан руу аль болох хурдан нуугддаг байжээ. Гэвч хэн ч түүнийг хариуцлагад татаж, ял тулгасангүй. Учир нь тэрээр хүмүүсийг онцгой өвөрмөц аргаар буюу нүднийхээ харцаар хөнөөчихдөг байсан тул түүнийг хариуцлагад татах ямар ч боломжгүй байжээ. Харин мань алуурчин зохих шийтгэлээ хүлээжээ. Тэрбээр нэг удаа дэлгүүрийн лангуун дэргэдэх толинд өөрийгөө удтал харан зогсчээ. Чухамхүү энэ тохио л түүний цаг бус үхлийн шалтгаан болсон байна. Юу гэсэн үг вэ. Өөрийн харцнаас болж үхсэн хэрэг үү? Гэсэн хачин асуулт эндээс урган гарна. Итгэхэд ч бэрх ийм жишээ баримт цөөнгүй. Үзмэрч төлөгч болон экстрасенсүүд толинд олонтаа харахыг цээрлэдэг. Яагаад тэр вэ? “Толины тусгал дахь нүдний харцнаас ойсон цацрагууд тэдгээрийг илгээгчийн бие махбодид хараар нөлөөлнө хэмээн нотолж байсан” Германы эрдэмтэн Карл Ренбахын зөв юм болов уу? Мөн толины тусгал харагдахуйц бодит зүйлийг төдийгүй үл үзэгдэх аюул эрчим хүчийг ч ойлгодог гэж үзэх боллоо.

Толины энэ гайхалтай чанарыг дорно дахинд эртнээс ашиглаж эхэлжээ. Праны маш хүчтэй урсгалууд хүмүүсийн эрчим хүчинд шахалт үзүүлснээр бие махбодид нь муугаар нөлөөлж, өвчин үүсгэж ч болно гэж энд үздэг. “Эрчим хүчний ийм урсгал”-ын эсрэг толийг өргөнөөр ашигладаг байна.

Жишээ нь, хэрэв эрчим хүч айл гэрт хаалга юмуу цонхоор орж ирнэ гэж үзвэл тухайн газруудад толийг гадагш харуулан тавихыг зөвлөдөг гэнэ. Манайх шинэ тавилга худалдаж авлаа. Гэтэл ээж маань унтлагын өрөөний толийг авахгүй бол өвчин эмгэг салахгүй гэж үглэх юм. Үүнд итгэж болох уу? хэмээн нэгэн уншигч асуужээ.

Энэ үг ортой ч байж магадгүй юм. Толь нь доод астрал хэмээх нэрлэгддэг аюултай эрчим хүчийг ойлгодог гэж ярилцдаг. Хэрэв толь орруу харсан ахул шөнийн цагаар унтаж буй хүн рүү муу туяа цацах болно. Иймд толио өөр газар байрлуулах аргагүй бол шөнө ямар нэг зүйлээр хучихад илүүдэхгүй гэсэн заншил олон улс үндэстэнд байдаг.

Унтаж буй хүмүүсийг хамгаалах өөр арга ч байдаг аж. Эртний хятадад ор хөшиг юмуу түүний ойролцоо жижиг дугуй толь өлгөдөг байсан муу сүнсүүд тэрхүү толинд өөрийгөө харчихаад хулжин одно гэсэн утга санаа агуулдаг байна. Үүнээс гадна толины тусламжтайгаар “муу” төдийгүй “сайн” эрчим хүчийг ч тусган ойлгож болдог гэнэ. Тухайлахад хэвтэрт ороод гарч чадахгүй байвал толь өвчтөний гадаад эрчим хүчээр хангаад зогсохгүй тааруу ажилгаатай эрхтнийг анагаахад ч тусалдаг байна. Үүний тулд толио шинэ эрчим хүч агуулсан тэнгэр, ой мод зэрэгт 45 хэмийн булантай байрлуулах нь зүйтэй гэнэ.

“Толиор дамжуулаад өөрийнхөө энергээр өөрийгөө цэнэглэн эмчилж болно гэцгээх юм. Энэ үнэн үү?” гэсэн асуулт ч байн Сүүлийн үеийн шинжлэх ухааны судалгаагаар ийм зүйл бол боломжтой гэж үзэх болжээ. Гэхдээ энэ нь бас тоглоом биш толь ашиглаж алганыхаа эрчим хүчийг дуудах бага хэрэг. Хамгийн гол нь тольтойгоо харьцах зайлшгүй зайг л тун нарийн мэдрэх нь чухал.

Толь арай ойр эсвэл хол байвал бидний эрчим хүчийг үр ашиггүй сорохоос өөр нөлөөгүй гэнэ. “Бүсгүйчүүд илүү их тольддог болохоор эрэгтэйчүүдээс эрт хөгширдөг гэж үнэн үү? Ийм асуулт ч байна. Тун магадгүй. Учир нь тольноос ойсон бидний эрчим хүч эргээд тэжээх бус, харин хамгаалалтын бүрхүүлийг маань “иддэг” байж ч болох юм.

Өөрөөр хэлвэл толь хүний эрчим хүчийг сордог гэсэн үг. Иймд их тольдохын хирээр өнгө чалхаа төдий чинээ алдарах магадлал өндөр. Тольтой тун болгоомжтой харьцдаг оросууд “энэхүү шуламын бэлэг” нь өөрөө муугийн үйлээр халдварлаад зогсохгүй түүнийгээ бусдад халдаадаг хэмэн цээрлэдэг байж.

Догшин Иван өөрийн хатан Мария Нагоягийн толийг зөвхөн сохор дархчуудаар бүтээлгэсэн нь тэрхүү толиор дамжин хараал хүрч магад гэж болгоомжилсных аж. Мөн бүсгүйчүүдийг жирэмсэн юмуу сарын тэмдэг ирсэн үе, төрсний дараах хэсэг хугацаанд тольдохыг эрс хориглодог слявян уламжлал ч байдаг.

Германд жирэмслэлтийн сүүлийг сард гэр орныхоо бүх толийг хурааж авдаг ажээ. Эмэгтэй хүн сарын тэмдэг ирсэн, жирэмсэн мөн төрсний дараа толинд аль болох харахгүй байхыг хичээх хэрэгтэй. Учир нь энэ үед тэдний өмнө булшны нүх нээгддэг гэж зарим үндэстэн итгэдэг учир бүсгүйд таагүй юм байна. Энэ бүхнээс гадна толь өөртөө туссан энергийг ойлгодог төдийгүй хэсэгчлэн шингээж авдаг нөхөн тусдаг гэж болно. Өөрөөр хэлвэл толины шингээж авсан мэдээлэл хэзээ нэгтээ бидний ухамсарт эргээд нөлөөлдөг гэсэн үг. Тун зохисгүй болсон царай зүсээ янзлахаар тольддог оо сана даа.

Үс, толгой царай зүс өрөвгөр, хувцас хунар үрчгэр байдаг биз. Сэтгэл санаа тун хэцүү болсон хүн тольноос санаа алдан холддог шүү дээ. Гэтэл таны сэтгэлийн таагүй бүхнийг толь хуулж үлдчихээд хожим тэр бүхнээ “хуваалцдаг” гээд бодогтун. Иймд та сэтгэл зүйн гоо сайхны мэргэжилтнүүдийн зөвлөснөөр толины өмнө өөрийгөө буруутгахын хэрэггүй ээ. Хэдий сэтгэл тааруу байлаа ч заавал ч үгүй инээмсэглээд холдогтун.

Толины өмнө хэзээ ч хэлж болохгүй үгс

  • Энэ үнэхээр муухай байна.
  • Миний толгой яг хагарах нь ээ.
  • Би үүнийг тэвчиж чадахгүй нь…
  • Зүрх сэтгэл эмтэрч байна.
  • Бүх цусыг минь сорчих шиг л боллоо.
  • Би залхаж байна!
  • Би үнэхээр өрөвдөлтэй юм!
  • Чи надад хайргүй гэсэн биз дээ?
  • Би тарган.
  • Тэсвэрлэхэд хэцүү байна!
  • Би дахиад юу ч хийж чадахгүй нь…
  • Энэ үнэхээр хөгийн юм aa…
  • Царай муутай байна.
  • Би яагаад ядуу юм бэ?
  • Энэ өвчнийг хараал идээсэй!
  • Аймаар юм аа…
  • Өрөвдөлтэй санагдаж байна!
  • Жигшмээр юм аа…
  • Үхэл гэж байдаг намайг эрээд аваач!
  • Аз жаргалгүй байна.
  • Ядарч үхлээ.
  • Ямар зовлонтой юм бэ?\

Хэлж байх ёстой үгс

  • Би бүхий л талаараа сайн байж чадна.
  • Би мөнгөтэй, бүр цүнх дүүрэн гээч,
  • Ямар сайхан өдөр вэ?
  • Бүх зүйл бүтэмжтэй сайхан байна.
  • Би жаргалтай байна.

Монгол хүү
Share via
Copy link
Powered by Social Snap