Google-н ахлах инженер Б.Баттулгын шинэ бүтээл Яриаг текст, кирилл бичигт хөрвүүлдэг боллоо. Та туршаад үзээрэй.

Монгол хэлээр ярихыг таниад бичвэр болгон оруулдаг Voice to text нэмэгдсэн гэдгийг Google-ын монгол инженер Б. Баттулга мэдэгдсэн юм мөн Gboard-д Handwriting буюу шууд үгээ гараараа бичих боломжит хувилбард шинээр 200 гаруй хэл нэмэгджээ. Тэдгээрийн нэг нь Монгол хэлний кирилл хувилбар. Та туршиж үзхийг хүсвэл мэдээж эдгээр бүтээгдэхүүнүүд үнэ төлбөргүй. Андройд болон ios дэмждэг.

Уг бүтээгдэхүүн дээр маш олон төрлийн emoji болон хөдөлгөөнт зураг өргөн сонголттойгоор нэмэгдсэн.

Google translator буюу орчуулга та нэмэлтээр татаж ашиглаж байсан бол одоо тэгэх шаардлагагүй болсон. Gboard дээр нэмэлтээр бүх хэл рүү орчуулах болсон, цаг алдаж нэгнээс нөгөө рүү хуулж тавих хэрэггүй болжээ.

Олон төрлийн гоёмсог өнгө загвар. Өнөө л энгийн хар цагаан фонттой байсан зүйлийг өөрийнхөө хүссэн загварт хувиргаж хэрэглэх.

Татаж авах заавар:

Android татах: tinyurl.com/gboardandroid

Андройд утастай бол та google store дээр Gboard – the Google Keyboard гэж бичээд хайгаад үзээрэй.


iOS татах: tinyurl.com/gboardiphone

Алим утастай бол та App store дээр Gboard – the Google Keyboard гэж бичээд хайгаад үзээрэй.

Монгол хүү
Share via
Copy link
Powered by Social Snap